“Рапид пропертис” ХХК

Манай компани барилга угсралт, интерьер, экстерьерийн гүйцэтгэл, барилгын материалын худалдаа, үл хөдлөх, барилгын зөвлөх үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд бид 50 гаруй том, жижиг барилга үл хөдлөх хөрөнгийн төслийг чанарын өндөр төвшинд амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Манай компани нь мэргэжлийн чадварлаг, дадлага туршлагатай инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн баг хамт олонтойгоор хэрэглэгч, харилцагчдаа хүндэтгэн, тэдний хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн барилга угсралтын ажлыг чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэхийн зэрэгцээ, хөдөлмөрийн аюулгүй байдлыг үйл ажиллагаандаа чандлан мөрдөж, барилга, дэд бүтцийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулан хурдацтайгаар өсч яваа компани юм.

Бид цаашид улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, томоохон барилга байгууламж барих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

“Сивил дизайн” ХХК

2010 онд үүсгэн байгуулагдаж, барилга байгууламжийн зураг төсөл,интерьер,экстерьер,макет,засал чимэглэл,барилгын материал үйлдвэрлэл,худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.Инженер техникийн ажилтнууд болон компьютер тоног төхөөрөмж,мэргэжлийн график дизайн,тооцооны программ хангамж,аюулгүй ажиллагааны багаж хэрэгслээр бүрэн хангагдаж,тусгай зөвшөөрлийн хүрээнд барилгын иж бүрэн зураг төслийг орчин үеийн дэвшилтэт технологийг тусган боловсруулж байна.

Манай компани Архитектор 7, Инженер 10 зэрэг нийт 20 инженер,техникийн ажилтнуудтайгаа үйл ажиллагаа явуулдаг ба салбартаа олон жил ажилласан туршлагатай зөвлөх болон мэргэшсэн архитектор,инженерийн зөвлөгөөгөөр аливаа ажлыг хурдан шуурхай,чанартай гүйцэтгэсээр ирсэн.

Эрчим хүч,эдийн засгийн хэмнэлттэй барилга,байгууламжийг бид төлөвлөнө.

“Тотал идеал констракшн” ХХК

2013 онд үүсгэн байгуулагдсан барилга угсралт, интерьер, экстерьерийн гүйцэтгэл, барилгын материалын худалдаа, үл хөдлөх хөрөнгө, барилгын зөвлөх үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Өнгөрсөн хугацаанд бид 50 гаруй том, жижиг барилга үл хөдлөх хөрөнгийн төслийг чанарын өндөр төвшинд амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Бид захиалагчдаа хүндлэн дээдэлж,чанарыг эрхэм зорилгоо болгон,хөдөлмөрийн аюулгүй байдлыг үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг,барилгын салбартаа тэргүүлэгч,томоохон компанийн нэг болох зорилго тавин ажиллаж байна.

Холбоо барих: +976 7777 1080, +976 8070 1080
Terra Casa villa
info@terracasa.mn

Түгээх!