Эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө -40 градус хүртэл хүйтэрдэг манай улсын хувьд барилгын дулаан алдагдлыг бууруулах барилга архитектур, инженерийн шийдэл чухал байдгаас гадна чанартай сайн бүтээгдэхүүн ашиглах зайлшгүй шаардлагатай болдог. Чанаргүй цонх, дээвэр, шал, ХААЛГАар дулаан хамгийн их алдагддаг байна.

Иймээс энэ сэдэвт амины орон сууцны гадна хаалгыг сонгохдоо юу анхаарах талаар танд зөвлөж байна.

Шилэн цонхтой дан хаалгатай айл нь ган хаалгатай айлаас цахилгаан, дулааны төлбөр нь 25% -иар илүү үнэтэй гардаг байна. Энэ мэт сонголтууд нь таны зардлыг нэмэгдүүлж байна.

Амины орон сууцны гаднах хаалгыг сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?
Хаалга нь цаг агаарын нөхцөл, гадаад орчны нөлөөг даван туулах чадвартай байх ёстой. Мөн өвлийн улиралд цантаж хөлдөхгүй, зуны улиралд хурц наранд өнгөө алдаж зэврэхгүй байх нь чухал. Орон сууцны хаалгыг амины орон сууцанд суулгах нь тохиромжгүй. Тиймээс амины орон сууцанд зориулалтын гадна хаалга суурилуулах шаардлагатай байдаг.
Амины орон сууцны гадна хаалга олон үүрэг гүйцэтгэдэг. Үүнд:
-Хөлдөхгүй, зэврэхгүй
-Хүйтнийг нэвтрүүлэхгүй, дулаан алдахгүй байлгах
-Гудамжны тоос шороо болон дуу чимээ нэвтрэхээс урьдчилан сэргийлэх
-Аюулгүй байдлыг хангах зэрэг олон үүргийг хангаж байх шаардлагатай.

Тиймээс энэ асуудлыг шийдэх, олон улсын чанар, стандартыг хангасан хаалгыг сонгох хэрэгтэй.


Terra Casa Villa хаус хотхон Оросын №1 брэндийн “Torex” хаалгыг танд зориулан сонгож байна. “Torex”-ийн ган хаалганы үйлдвэр нь 1990 онд ОХУ-ын Саратов хотод байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд дэлхийн чанар, стандартын өндөр түвшинд хүрсэн. Хуучин цагийн ган хаалганы бат бөх боловч болхи загвар хийцийг орчин цагийн интерьер, экстрьерийн загвартай уялдуулж шинэчилсээр бат бөхийн дээр загвар хийц сайтай болж хувьсан өөрчлөгджээ.

“Torex хаалга бол хайртай, дотны хүмүүсээ хайрлаж, хамгаалж буйн баталгаа”


“Torex” брэндийн “Домани 100” загварын хаалганы давуу тал:
Ухаалаг Домани хаалгыг нисэхийн технологид ашигладаг хатуужуулсан хөнгөн цагааны хайлшаар хийсэн ба гадны нөлөөг тэсвэрлэх чадвар хамгийн өндөр төдийгүй удаан эдэлгээтэй. Домани хаалга нь зэврэлтээс хамгаалах бүрээстэй, хулгайч орохоос сэргийлсэн хамгийн өндөр ангиллын 4 хөшүүргийн 4 түгжээтэй ба мөн дараах давуу талуудтай:

  1. Хүйтэн аргаар хатаасан 1.2-2 мм-ийн зузаантай ган ялтас нь хаалганы бат бөх чанарыг энгийн хаалганаас 5 дахин чанартай болгосон.
  2. Ган төмрийн зориулалт бүхий тусгай нунтаг-полимерон олон давхар бүрхүүлтэй учир нарны хурц туяа, ус чийг, зэврэлтээс хамгаалагдсан.
  3. Хаалга хүрээлсэн резин нь дотроо соронзтой учир битүүмжлэл сайтай, орчны тоос шорооноос хамгаалах, салхи сийгэх болон элдэв үнэр нэвтрүүлэхгүй.
  4. Давхар цоожтой, цоож бүр нь хуягтай тул өрөмдөх, хөрөөдөх, хөших гэх мэт хулгай орхоос бүрэн хамгаалагдсан.
  5. Таны гэрт төгс зохицох өнгө дизайн, тансаг байдлыг мэдрүүлнэ.
  6. Хаалганы гаднах ба доторх бүх эд ангиуд нь никель тул гандаж, зэврэхгүй
  7. Цанталт өгөхөөс сэргийлсэн технологиор олон давхарлаж, дулаалсан.